Travel Mind

Визний үйлчилгээ

Бичиг баримтын
бүрдүүлэлт

Виз мэдүүлэхэд шаардлагатай бүх баримт бичгийн жагсаалт

Шенгений визний бичиг баримтын
бүрдүүлэлт

1

Гадаад паспорт эх хувь

  • 3 сараас дээш хугацаатай байх
  • Эхний хуудас болон өмнөх виз, тамгатай хуудсуудын хуулбар
  • Өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд
2

Визний анкет, зураг

  • VFS Global вэбсайтаас татан авч бөглөнө
  • Биометрик зураг 2 ширхэг (35х45мм, цагаан дэвсгэртэй)
3–6

Иргэний лавлагаанууд

3

Бага насны хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа — англи хэлээр

4

Иргэний үнэмлэхийн лавлагаа — англи хэлээр

5

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа — англи хэлээр

6

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа — монгол хэлээр

7

Ажлын газрын тодорхойлолт

  • Албан тушаал, ажилласан жил, цалин
  • Аялах хугацаанд амралттай эсвэл ажлаас чөлөөлсөн эсэх
  • Аялаад ирэхэд ажлын байр хадгалах тухай дурдсан байх
📌

Хүүхэд сургуульд суралцаж байгаа бол: хүүхдийн нэр, суралцаж буй анги, аялах хугацаанд хичээлээс чөлөөлсөн тухай тодорхойлолт

8

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа

Сүүлийн 2 жилийн лавлагаа — англи хэлээр, E-Mongolia системээс

9

Тэтгэвэрт гарсан лавлагаа

Англи хэлээр, E-Mongolia системээс

10

Хадгаламж болон харилцах дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулга англи хэлээр

  • Иргэний хувийн харилцах болон хадгаламжийн дансны сүүлийн 3 сарын хуулга англи хэлээр, банкны тамга тэмдгээр эсвэл QR баталгаажсан байна.
  • Аяллын зардлыг санхүүжүүлэх үлдэгдэлтэй байх
⚠️Сүүлийн хугацаанд дансанд их хэмжээний мөнгө хийхгүй байх — хийсэн тохиолдолд эх үүсвэрийг баталгаажуулах
🏪Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол
  • ААНБ-н гэрчилгээ
  • Хувь эзэмшигч бол компанийн дүрэм
  • ААНБ-н татвар төлөлтийн сүүлийн 2 жилийн лавлагаа
  • Иргэний хувийн харилцах болон хадгаламжийн дансны сүүлийн 3 сарын хуулга — англи хэлээр, банкны тамга / QR баталгаажсан, аяллын зардлыг санхүүжүүлэх үлдэгдэлтэй байх
  • Ажил эрхлэлттэй холбоотой бусад баримт бичиг (тусгай зөвшөөрөл, түрээсийн болон хамтран ажиллах гэрээ)
🏢Аяллын зардлыг компани батлан даах тохиолдолд
  • Компанийн албан бичиг зардлыг хариуцах тухай албан бичиг, тамга гарын үсгээр баталгаажсан
  • ААНБ гэрчилгээ + англи орчуулга
  • Хувь эзэмшигч бол компанийн дүрэм + англи орчуулга
  • ААНБ-н татвар төлсөн лавлагаа — англи хэлээр
  • Компанийн сүүлийн 3 сарын харилцах дансны хуулга — англи хэлээр, банкны тамга / QR баталгаажсан
12

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа

E-Mongolia системээс авах. Нэмэлтээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж болно.

👨‍👩‍👧Насанд хүрээгүй хүүхэд эцэг/эхтэйгээ аялах бол

Хүүхэд аав эсвэл ээжийнхээ аль нэгэнтэй аялах тохиолдолд итгэмжлэл хийлгэх шаардлагатай. Үлдэх аав / ээж нь VFS-д өөрийн биеэр очиж гарын үсэг зурна.