Европын 5 улсын 8 хотоор аялах 7 шөнө 8 өдрийн хөтөлбөр
Герман, Нидерланд, Бельги, Франц, Швейцарь улсуудын Эссэн, Амстердам, Брюссель, Парис, Женев, Шамони, Шаффхаузн, Франкфурт хотуудаар аялах 7 шөнө 8 өдрийн экспресс хөтөлбөр.
Аяллын маршрут
5 улс · 8 хот · 8 өдөрЭхлэл / төгсгөлХоноглох хотууд

Өдөр 1🇩🇪
Улаанбаатар — Франкфурт
- •Аялагчид нислэг эхлэхээс хоёр цагийн өмнө Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд цуглана.
- •OM137 нислэгээр Герман улсын Франкфурт хотыг зорино. Франкфуртын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа хөтөчтэйгээ уулзана.
- •Kölner Dom сүм. Европын хамгийн гайхалтай готик сүмүүдийн нэг болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн сүмээр зочилсноор аялал эхэлнэ.
- •Герман улсын Эссэн хот руу явж буудалдаа байрлан амарна. (200 км · 2 цаг орчим)

Өдөр 2🇳🇱🇧🇪
Амстердам — Брюссель
- •Нидерланд улсын нийслэл Амстердам хотод ирнэ. (200 км · 4 цаг гаруй)
- •Хааны ордон байрлах Дам төв талбай. Голландын хаадын оршин суух газар байсан XVII зууны тансаг байгууламж.
- •Мадам Тюссо лааны тосон музей үзнэ (хүсвэл).
- •Өдрийн хоолны дараа Брюссель хотруу хөдөлнө. (205 км)
- •ЮНЕСКО-д бүртгэгдсэн Гранд Плейс төв талбай. XVII зууны архитектурын дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй талбайн нэг.
- •Хотын бэлгэдэл болсон хүүхдийн хөшөө. 15-р зуунд бүтээгдсэн шөөж буй нүцгэн хүүхдийн хүрэл хөшөө.
- •Атом цогцолборын гадна очно. 1958 оны Дэлхийн яармагт зориулан бүтээсэн алдарт байгууламж.
- •Брюссель хотын буудалд буудаллана.

Өдөр 3🇫🇷
Брюссель — Парис
- •Өглөөний цайны дараа Парис хотруу хөдөлнө. (300 км · 3 цаг гаруй)
- •Монмартр толгод. Хотын хамгийн өндөрлөг цэгээс Парис аялал эхэлнэ.
- •Ариун зүрхэн сүм (Sacré-Cœur). Монмартрын дээд хэсэгт байрлах алдарт цагаан сүм.
- •Зураачдын хотхоноор явж сонирхоно.
- •Луврын музей. Дэлхийн хамгийн том, хамгийн их хүн зочилсон музейн жагсаалтыг тэргүүлэгч алдарт музей.
- •Эйфелийн цамхгийн 2 давхарт гарч хотыг тольдон харна.
- •Шөнийн Парис хотыг үзэн сонирхоно. Парис хотын буудалд буудаллана.

Өдөр 4🇫🇷
Парис
- •Сейна мөрний усан онгоцны аялал. Парис хотын төвөөр урсах Сейна мөрнөөр усан онгоцны тайван аялал хийнэ.
- •Ялалтын хаалга. Наполеоны нэрэмжит алдарт хаалганы дэргэд очиж зургаа авахуулна.
- •Нотр-Дам сүм. Алдарт Дарь эхийн сүм үзнэ.
- •Macon хот руу явж, буудаллана. (380 км · 4 цаг орчим)

Өдөр 5🇨🇭🇫🇷
Парис — Женев — Монт Блан · Шамони
- •Өглөөний цайны дараа Шамони тосгон явна. (150 км · 2 цаг орчим)
- •Jet d'Eau усан оргилуур. Европын хамгийн өндөр усан оргилуур — 140 метр хүртэл оргилдог Женев хотын бэлэг тэмдэг.
- •Цэцгэн цаг. Цаг үйлдвэрлэлээр тэргүүлэгч Женев хотын бэлэг тэмдэг.
- •НҮБ-ын байр. Эвдэрхий сандал дэргэд очиж үзнэ.
- •Монблан уул — 3842 метр оргил. Дэлхийн дээвэрт кабль карааар гарна (сонголтоор, нэмэлт төлбөртэй).
- •Шамони тосгонын буудалд буудаллана.

Өдөр 6🇨🇭
Швейцарь — Шаффхаузн
- •Rhinefall хүрхрээ. Швейцарь улсын Шаффхаузн дахь 15 мянган жилийн өмнө тогтсон Европын хамгийн том хүрхрээ үзнэ. (300 км · 3 цаг орчим)
- •Үзэсгэлэнт Швейцарийн байгалийн аялал хийнэ.
- •Герман улс руу дөхөж буудаллана.

Өдөр 7🇩🇪
Герман — Франкфурт
- •Европ тивийн бизнес, санхүүгийн төв Герман улсын Франкфурт хотын аялал. (200 км · 2 цаг орчим)
- •Ромерберг талбай. Хуучин хотын төв Ромерберг талбай дээр очино.
- •Чөлөөт цаг ба худалдаа хийнэ.
- •Франкфурт хотын зочид буудалд буудаллана.

Өдөр 8🇩🇪
Франкфурт — Улаанбаатар
- •Өглөөний цайны дараа Франкфуртын олон улсын нисэх буудал явна.
- •OM138 нислэгээр Улаанбаатар хот руу ниснэ.
- •Чингис хаан олон улсын нисэх буудалд бууна. Аялал амжилттай дуусна.
Нислэг, тээврийн хэрэгсэл
Нислэг
УБ — Франкфурт — УБ
МИАТ шууд нислэг · OM137 / OM138
Орон нутгийн тээвэр
Benz V класс 2023
7–8 хүний суудалтай тансаг автомашин
Аялалын үнэд багтсан
- ✓УБ–Франкфурт, Франкфурт–УБ олон улсын нислэгийн хоёр талын тийз
- ✓Олон улсын 3–4 одтой зочид буудал
- ✓Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол
- ✓Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
- ✓Аяллын унаа, монгол аяллын хөтөч
- ✓Аялалын хугацааны гэнэтийн ослын даатгал
- ✓Визний бичиг баримт бүрдүүлэлт, орчуулгын зардал
Аялалын үнэд багтаагүй
- ✗Визний хураамж — 90 евро
- ✗Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ
