Travel Mind

Трэйвел Майнд Эйжэнси ХХК

Товч танилцуулга

Аялал жуулчлалын салбарт 15 жил туршлага хуримтлуулсан, найдвартай аялалын компани

Бидний тухай

Трэйвел Майнд
Эйжэнси ХХК

"Трэйвел Майнд Эйжэнси" нь аялал жуулчлалын салбарт 15 жил туршлага хуримтлуулсан Бор овогтой Энхбаярын санаачлага, удирдлага дор 2024 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан.

Аялал жуулчлалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтын дагуу Монгол улсаас бусад улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ ангиллаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авч, Монгол улсын иргэдийг гадаад улсууд руу аялуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Үйлчилгээний чиглэл

Бид дараах чиглэлээр
аяллын үйлчилгээ санал болгодог

🎭Соёл, урлагийн аялал

Түүхт хотууд, музей, уран бүтээлийн төвүүд, архитектур уран барилга, сүм, хоолны фестивал, олон улсын урлаг соёлын арга хэмжээ, шоу, тэмцээн уралдаан.

💼Бизнес аялал

Олон улсын тэмцээн, сургалт, семинар, хурал чуулган, мэргэжлийн чиглэлийн үзэсгэлэн худалдаа.

🏥Эрүүл мэндийн аялал

Герман, Солонгос улсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон оношилгоонд хамрагдах аялал.

👑VIP болон корпорац аялал

Байгууллага, хамт олонд зориулсан тусгай хөтөлбөрт захиалгат аялал.

🎡Хөгжөөнт аялал

Диснейлэнд, хүүхдийн парк, усан ертөнц парк, шоу тоглолт, хөгжмийн фестивал.

🏔️Байгалийн аялал

Тайван амралт, нуур, далай, наран шарлага, уулын спорт, цанын спорт, байгалийн үзэсгэлэнт газрууд, экологийн жуулчлал.

Яагаад биднийг сонгох вэ

Бидний давуу тал

Туршлагатай мэргэжлийн баг

Аялал жуулчлалын салбарт мэргэшсэн хамт олон аяллын бүх үе шатыг хариуцлагатайгаар зохион байгуулна. Маршрут, улирлын онцлог, аялагчдын аюулгүй байдлыг тэргүүнд тавьдаг.

Гадаад харилцааны өргөн сүлжээ

Олон улсын 3–4 одтой зочид буудлууд болон орон нутгийн онцлогыг шингээсэн үндэсний зоогийн газруудтай хамтран ажилладаг.

Тээврийн хэрэгсэл, аюулгүй байдал

2023 оны Benz V класс загварын тав тухтай машин, орон нутгийн зам, зогсоол, дүрмийг сайн мэддэг туршлагатай жолоочтой.

Хөрвөх чадвартай олон маршрут

Захиалгат аяллыг үйлчлүүлэгчийн хүсэлт, төсөвт нийцүүлэн тусгайлан боловсруулж, олон маршрутаар явах боломжтой.

Даатгал, аюулгүй байдал

Аялагч бүрийг гэнэтийн ослын даатгалаар хамгаалахын тулд салбартаа тэргүүлэгч 10 гаруй даатгалын компанитай хамтран ажилладаг.

Мэргэжлийн хөтөч

Тухайн улс орны соёл, түүх, сонирхолтой газруудын талаарх гүнзгий мэдлэгтэй хөтчийн үйлчилгээг санал болгодог.

Гэнэтийн асуудлыг шийдвэрлэх

Нислэг хойшилсон, зочид буудалд асуудал гарсан, аялагчийн эрүүл мэндийн асуудлыг шуурхай шийдвэрлэж дэмжлэг үзүүлнэ.

Хямд үнэ, урамшуулал

Олон улсын нислэг, зочид буудал, үзвэрийн билет зэргийг урьдчилан груп хэлбэрээр захиалдаг тул аялагчдад боломжит хамгийн хямд үнийг санал болгодог.

Аяллын богино хугацааны виз

Мэргэжлийн орчуулга, виз мэдүүлэх материал бүрдүүлэх, бэлтгэх, зөвлөмж өгөх ажлыг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.