Travel Mind

Европын 7 улсын 10 хотоор аялах 10 шөнө 11 өдрийн хөтөлбөр

Дэлхийн соёлын өвийг тээж, архитектур, уран барилга, сүм, музей урлаг, хоолны соёл, хувцас загвар, түүхэн дурсгалт газруудаараа алдартай баруун европын 7 улсын 11 хотыг нэг аяллаар үзээрэй.

Аяллын маршрут

7 улс · 11 хот · 11 өдөр
Эхлэл / төгсгөлХоноглох хотууд
Кёльн
Day 1🇩🇪

Герман — Кёльн хот

Kölner Dom сүм

Европын хамгийн гайхалтай готик сүмүүдийн нэг болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Kölner Dom сүмээр зочилсноор манай аялал эхэлнэ. Ихэр дээвэр, нарийн төвөгтэй архитектур, түүхэн олдворуудаараа алдартай жуулчдын сонирхлыг татдаг уг сүмийн барилгын ажил 1248 оноос эхэлж 600 зууны турш үргэлжилж 1880 онд дууссан.

Амстердам
Day 2🇳🇱

Нидерланд — Амстердам хот

  • Хааны ордон байрлах Дам төв талбай.Голландын хаадын оршин суух газар байсан. XVII зууны үеийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй барилга бөгөөд анх ордон биш, харин Амстердамын хотын захиргааны зориулалтаар баригдсан.
  • Мадам Тюссо лааны тосон музей.Дэлхий дахинаа танигдсан оддын дэргэд зогссон мэт мэдрэмж төрүүлэх лааны тосон музейд нэг үзмэр шинээр нэмэхийн тулд тухайн хүний биеэс 160 орчим төрлийн нарийн хэмжээ авдаг гэнэ шүү.
Брюссел
Day 3🇧🇪

Бельги — Брюссел хот

  • Гранд Плейс төв талбай.17 зууны үеийн архитектурын хэв маягтай европын гайхамшигт тансаг хэв маягтай уг талбай нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэж тооцогддог. 1998 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • Хотын бэлгэдэл болсон хүүхдийн хөшөө.15 дугаар зууны үед бүтээгдсэн шээж буй нүцгэн хүүхдийн хүрэл хөшөө нь хотын бэлэг тэмдэг юм.
  • Атом цогцолбор.Бельгийн хамгийн алдартай байгууламжуудын нэг. "Expo 58" дэлхийн яармаг худалдаанд зориулан 1958 онд бүтээсэн.
Парис
Day 4🇫🇷

Франц — Парис хот

  • Эйфелийн цамхаг.Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн энэхүү гайхамшигт төмөр хатагтай нь өнөөдөр Франц улс, Парис хотын нүүр царай болж тэнгэрт сүндэрлэн ноёрхож байна.
  • Сейна мөрний усан онгоцны аялал.Парис хотын төвөөр урсах Сейна мөрнөөр усан онгоцны тайван аялал хийнэ.
  • Ялалтын хаалга.Наполеон Бонапарт тулалдаанд байгуулсан ялалтаа алдаршуулан барих санааг гаргаж, барилгын ажил 1806 онд эхэлэн гучин жилийн дараа дуусжээ.
  • Нотр-Дам сүм.Парисын төв хэсэгт байрлах алдарт Дарь эхийн сүм — готик болон романескийн хэв маягийн элементүүдийг хослуулсан тухайн үеийн архитектурын суут ухаан, урлагийн сод бүтээл.
Женева
Day 5🇨🇭

Швейцар — Женева хот

  • Jet d'Eau усан оргилуур.Женев хотын бэлэг тэмдэг, Европын хамгийн өндөр усан оргилуур. 140 метр хүртэл оргилох, секундэд 200 км хурдтайгаар 500 литр ус цацруулдаг.
  • Цэцгэн цаг.1955 онд анх бүтээгдэхдээ 12,000 орчим цэцэг, ургамал агуулж олон жилийн турш гайхалтай хийц, гоёмсог байдлаараа жуулчдыг татдаг.
  • НҮБ-ын байр.Нью-Йорк дахь төв байрны дараа ордог НҮБ-ын хоёр дахь том төв.
Шамони
Day 6🇫🇷

Франц — Шамони тосгон

Монблан уул оргил руу кабль карт гарна. Франц, Швейцар, Италийн уулзварын ойролцоох Шамони тосгон нь олон улсын уулын цанын спортын гол төв, мөн альпинизмын (уулын спорт) төв, 9000 хүн амтай жижиг тосгон ажээ. Энэ жижиг тосгонд 1924 онд өвлийн олимп анх зохиогдож байсан.

Милан
Day 7🇮🇹

Итали — Милан хот

  • Миланы сүм.Зургаан зууны турш баригдсан, дэлхийн хамгийн том готик сүмүүдийн нэг.
  • Галерей Витторио Эмануэл II.Дэлхийн анхны худалдааны цогцолборуудын нэгд орж үзнэ.
  • Чөлөөт цаг, шоппинг хийх боломж.
Венец
Day 8🇮🇹

Итали — Венец

  • Риалто гүүр.Гранд Каналын эргүүдийг холбосон хамгийн анхны, гоёмсог хийцтэй гүүр. 16 зуунд баригдсан нуман хэлбэртэй чулуун гүүр.
  • Гэгээн Маркийн талбай.Эртний жижиг чулуун зам, далайн зөөлөн уур амьсгал, барилгын ханан дээрх алтан мозайк бүхий энэхүү талбай нь хотын амин сүнс юм.
  • Гранд канал усан такси.1200 жилийн түүхтэй хотын Гранд канал дундуур 3.8 км урт S хэлбэртэй сувгаар аялна.
  • Гондоли завиар зугаалах боломжтой(нэмэлт төлбөртэй).
Салзбург
Day 9🇦🇹

Австри — Салзбург хот

  • Дэлхийн суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг Австри улсын Салзбург хот руу явна.
  • Ой модон дунд байрлах Голлингер хүрхрээ дээр очиж үзнэ.
  • Задгай дүүжингээр уулын оройд гарч уулын чаргаар буух болно (нэмэлт төлбөртэй).
  • Моцартын амьдарч байсан гэр, хөшөө дурсгал, Хальштат орчмоор аялал хийнэ.
Мюнхен
Day 10🇩🇪

Герман — Мюнхен хот

  • Герман улсын 3 дахь том хот, Бавари мужийн нийслэл Мюнхен хотын аялал.
  • Мариенплац төв талбай дээр очиж хотын захиргаатай танилцана.
  • Ingolstadt Village Outlet шоппинг хийнэ.
Франкфурт
Day 11–12🇩🇪

Герман — Франкфурт хот

  • Хуучин хотын төв Ромерберг талбай дээр очино.
  • Чөлөөт цаг, шоппинг. Франкфуртаас эх орондоо буцана.

Нислэг, тээврийн хэрэгсэл

Нислэг

УБ — Франкфурт — УБ

МИАТ шууд нислэг · Boeing 787-800 · OM 137

Орон нутгийн тээвэр

Benz V класс 2023

7–8 хүний суудалтай тансаг автомашин

Аялалын үнэд багтсан

  • УБ–Франкфурт–УБ олон улсын хоёр талын нислэгийн тийз
  • Зочид буудал
  • Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа (Benz V класс)
  • Монгол аяллын хөтөч
  • Гэнэтийн ослын даатгал
  • Визний бичиг баримт бүрдүүлэлт, орчуулгын зардал

Аялалын үнэд багтаагүй

  • Визний хураамж — 90 евро
  • Хөтөлбөрийн нэмэлт, төлбөртэй болон хөтөлбөрт багтаагүй үзвэрүүд

Түгээмэл асуулт хариулт