Travel Mind

Европын 4 улсын 5 хотоор аялах 10 шөнө, 11 өдрийн хөтөлбөр

Дэлхийн соронзон хойд туйлын бүсэд хамгийн ойрхон байрладаг Тромсо үзэсгэлэнтэй туйлын шөнөөрөө дэлхийд алдартай хот юм. Нар гардаггүй тул харанхуй, тод, үйлгүй шөнийн тэнгэрт байгалийн ховор үзэгдэл болох туйлын туяаг өөрсдийн нүдээр харж мөрөөдлөө биелүүлнэ. Тэнгэрээр, далайгаар, газраар аялж Ховорхон тохиолддог хамгийн тод, ногоон туйлын туяаг арктикаас үзнэ.

Аяллын маршрут

4 улс · 5 хот · 11 өдөр
Эхлэл / төгсгөлХоноглох хотууд
Копенхаген хот
Day 1🇩🇰

Герман–Истанбул, Копенхаген хот

  • УБ-Истанбул нисч, транзитаар дамжин Дани улсын нийслэл Копенхаген хотод газардана. Европ хариуцсан менежертэйгээ уулзана.
Копенхаген аялал
Day 2🇩🇰

Дани — Копенхаген хот

  • Nyhavn канал гудамж. 17-р зууны өнгөлөг түүхэн барилгууд бүхий канал гудамжаар зугаална.
  • Amalienborg Palace. Дөрвөн Рококо хэв маягийн ордон цайзаас бүтсэн хааны ордон бүхий төв талбайгаар зугаална.
  • Gefion усан оргилуур. Нордикийн бурхан биетэй Гефион дөрвөн хүчирхэг үхрийг дүрсэлсэн хүрэл чулуун баримал.
  • Лусын дагинын хөшөө. Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсены "The Little Mermaid" зохиолоос сэдэвлэсэн 1.25 м өндөр, 175 кг жинтэй хотын бэлгэ тэмдэг хөшөө. Заавал үзэх хөшөөний жагсаалтад орсон.
  • Stroget төв гудамж. Хотын хамгийн алдартай явган гудамжаар зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
  • Копенхаген–Осло чиглэлд явах усан онгоцоор явж North Sea далай дээр усан онгоцонд хононо.
Осло хот
Day 3🇳🇴

Норвеги — Осло хот

  • Вигеланд парк. Цор ганц уран бүтээлчид зориулсан Густав Вигеландын 200 гаруй баримал бүхий дэлхийн хамгийн том уран баримлын паркаар зочилно.
  • Норвегийн Хааны ордон. Неоклассик хэв маягаар баригдсан Норвегийн Вант улсын Хааны ордны гадна очно. Харуул солигдох ёслолыг харна.
  • Storting Building. 160 жилийн түүхтэй Парламентын ордонг сонирхоно.
  • Karl Johans Gate. 1 км үргэлжлэх төв явган гудамжаар аялна.
Осло-Стокгольм
Day 4🇸🇪

Шведь — Стокгольм хот

  • Шөнийн Осло хотын аялал хийнэ.
Тромсо хот
Day 5🇳🇴

Норвеги — Тромсо хот

  • Арктикийн сүм. Өвөрмөц гурвалжин хэлбэртэй, Арктикийн мөс, байгалийн үзэсгэлэнт газруудаас санаа авч бүтээгдсэн модернист маягийн сүмээр зочилно.
  • Кабель кар — Тромсдален уул. Хотын төвөөс 421 м өндөрт 5 минутад кабель кар явж Тромсо хот болон уулсыг панорама дүр төрхөөр дээрээс тольдино.
Тромсо байгаль
Day 6🇳🇴

Норвеги — Тромсо хот

  • Өдрийн турш Тромсо хот болон эргэн тойрны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна. Хотын кафенүүд, жижиг музейнүүдээр зочилж, эргийн дагуу зугаална.
  • Арктикийн далайн аялал. Хөлөг онгоцоор Арктикийн далайд 7–8 цагийн аялал хийж далайн амьтдыг, олон төрлийн халимыг 95 хувийн магадлалтайгаар харна. (нэмэлт, төлбөртэй)
  • Туйлын туяа ангуучлах аялал. Орой туйлын туяа ангуучлах аялалдаа гарна. Тромсо хотын харанхуй, тод үйлгүй шөнийн тэнгэрт туйлын туяаг хамгийн тодоор харах болно.
Саами нутаг
Day 7🇳🇴

Норвеги — Тромсо хот

  • Саами үндэстний нутаг. Туйлын Саами үндэстний нутагт хөл тавина. Цаатан соёл, аж ахуйтай танилцаж ил галын дэргэд ахмадуудын дуулах уламжлалт йойк дуу уулын салхинд хийсэн холдохыг сонсоно.
  • Цасан аялал. Арктикийн мөсөн дээгүүр цасны Хаски нохойтой чарганы аялал, цаа бугын чарганы аялал эсвэл цасны мотоциклоор чөлөөт аялал хийх боломжтой. (нэмэлт, төлбөртэй)
  • Туйлын туяа ангуучлах аялал. Орой туйлын туяа ангуучлах аялалдаа дахин гарна. Тромсо хотын харанхуй, тод үйлгүй шөнийн тэнгэрт туйлын туяаг хамгийн тодоор харах болно.
Стокгольм
Day 8🇸🇪

Швед — Стокгольм хот

  • Vasamuseet. Скандинавын орнуудын хамгийн гайхалтай музейн нэг. Дэлхийд цор ганц бүрэн хадгалагдан үлдсэн 17 зууны үеийн байлдааны хөлөг онгоц — далайн усан дор 333 жил байсан энэхүү хөлөгт 40,000 гаруй олдвор, 12 төрлийн үзэсгэлэн.
  • Стокгольм хотод амрах эсвэл өмнө үзэж амжаагүй газруудаар зочилно.
Стокгольм хот аялал
Day 9🇸🇪

Швед — Стокгольм хот

  • Хотын захиргаа, Хааны ордон, Парламентын ордон. Алтан титэмт оройтой 106 метр өндөр цамхаг бүхий барокко маягийн дэлхийн хамгийн том ордон — 600 гаруй өрөөтэй, харуул солигдох ёслолыг жуулчид хүндэтгэн сонирходог.
  • Хүслийн хүү. Хүслийн хүү хэмээх бяцхан хүүгийн хөшөө дээр очиж хүслээ шивнээрэй.
  • Gamla Stan. 13 дугаар зуунаас эхлэлтэй Шведийн түүхэн зүрх болсон нарийн чулуун гудамж бүхий хуучин хотын төвөөр аялна.
  • Өдөр Финланд улсын нийслэл Хельсинки хот руу Балтын тэнгисээр усан онгоцоор аялна. Татваргүй барааны дэлгүүр, казино, баар ресторан, бассейн зэрэг олон төрлийн үйлчилгээтэй.
  • Шөнийн турш усан онгоцон дээр аялж Baltic Sea тэнгис дээр хононо.
Хельсинки хот
Day 10🇫🇮

Финланд — Хельсинки хот

  • Сенат талбай. Засгийн газрын ордон, Их сургууль, Үндэсний номын сангаар хүрээлүүлсэн талбайгаар зугаална.
  • Хельсинкийн сүм. Карл Людвиг Энгелийн зохион бүтээсэн неоклассик Лютеран сүм. 62 метр өндөртэй, цагаан фасад, ногоон бөмбөгөр орой бүхий үндэсний бэлгэдэл сүм.
  • Маркет талбайгаар явж эргийн дагуу зугаална.
  • Helsinki Central Library Oodi. 3 удаагийн дэлхийн шилдэг номын сангийн шагнал авсан төв. 3D хэвлэгч, бичлэгийн студи, тоглоомын өрөө, кино театр, "Номын диваажин" дээд давхар бүхий олон нийтийн Hub төв.
Буцах нислэг
Day 11🇫🇮

Хельсинки — Истанбул — УБ

  • Хельсинки-Истанбул чиглэлд ниснэ. Өдрийн нислэгээр Улаанбаатар хотын зүг нисч Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.

Нислэг, тээврийн хэрэгсэл

Нислэг

УБ — Истанбул — Копенхаген, Хельсинки — Истанбул — УБ

Turkish Airlines · Истанбулаар дамжин

Орон нутгийн тээвэр

Benz V класс 2023

7–8 хүний суудалтай тансаг автомашин

Аялалын үнэд багтсан

  • УБ–Истанбул-Копенхаген, Хельсинки–Истанбул-УБ олон улсын нислэгийн хоёр талын тийз
  • Копенгаген-Осло усан онгоцны зардал
  • Стокгольм-Хельсинки усан онгоцны зардал
  • Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа, монгол аяллын хөтөч
  • Гадаад иж бүрэн аяллын даатгал
  • Визний баримт бичиг бүрдүүлэлт, орчуулгын зардал

Аялалын үнэд багтаагүй

  • Визний хураамж 90 евро
  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ

Түгээмэл асуулт хариулт