Африкийн сафари 11 шөнө 12 өдрийн хөтөлбөр
Африк тивийн хамгийн өндөр уул Килиманжаро, зэрлэг амьтдын хамгийн алдартай Серенгети, ЮНЕСКО-гийн хамгаалалттай Нгоронгорогийн галт уулын тогоо болон Энэтхэгийн далайн диваажин Занзибар аралд зочлох 11 шөнө 12 өдрийн хөтөлбөр.
Аяллын маршрут
Танзани · 6 газар · 12 өдөрЭхлэл / төгсгөлХоноглох хотууд

Day 1🇹🇿
Улаанбаатар — Истанбул — Килиманжаро
- •Өглөөний 7 цагт Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр цугларна.
- •9 цаг 10 минутад Истанбул чиглэлийн нислэгт сууна. Истанбулд 2 цагийн дамжин өнгөрөх хугацааны дараа Танзанийн Килиманжаро чиглэлд ниснэ.
- •Килиманжарод хүрэлцэн ирээд зочид буудалд амарна.

Day 2🇹🇿
Килиманжаро
- •Өглөөний цайны дараа бид Африк хөтөчтэйгөө уулзана. Дараа нь Килиманжаро уулын бүс руу явна.
- •Килиманжаро уул. Африк тивийн хамгийн өндөр уул бөгөөд далайн түвшнээс дээш 5895 метр өндөрт оршдог. Энэ нь дэлхийн хамгийн алдартай уулсын нэг бөгөөд олон аялагч, уулчдын мөрөөдлийн оргил юм.
- •Зочид буудалдаа амарна.

Day 3🇹🇿
Килиманжаро — Тарангире
- •Өглөөний цайны дараа бид Тарангире үндэсний паркт сафари аяллаа эхлүүлнэ. Өндөрлөгөөс гайхалтай үзэмжтэй газарт өдрийн хоолоо иднэ.
- •Тарангире үндэсний парк. Паркаар аялж, зэрлэг амьтдыг ажиглана. Тарангире нь сармагчин, заан, ирвэс зэрэг амьтдаараа алдартай.
- •Зочид буудалдаа амарна.

Day 4🇹🇿
Тарангире — Серенгети
- •Өглөөний цайны дараа аяллаа үргэлжлүүлж, Серенгети үндэсний парк руу явна.
- •Серенгети үндэсний парк. Ойролцоогоор 4 сая амьтантай, дэлхийн хамгийн алдартай парк. Арслан, гиена, анааш, тахь (зебра), заан болон бусад олон төрлийн амьтдын амьдрах орчин болдог. Бид эдгээр амьтдыг хайж, ажиглахаар аялна.
- •Зочид буудалдаа амарна.

Day 5🇹🇿
Серенгети — Нгоронгоро
- •Өглөөний цайны дараа сафари аяллаа үргэлжлүүлж, усны үхэр (гиппопотам), арслан зэрэг амьтдыг ажиглана. Дараа нь Серенгетигаас гарч Нгоронгоро руу явна.
- •Нгоронгоро. ЮНЕСКО-гийн хамгаалалтад орсон, асар том эртний унтарсан галт уул. Өдгөө энд заан, хирс, арслан, ягаан фламинго зэрэг олон төрлийн амьтад амьдардаг. Дээрээс нь гайхалтай үзэмж бүхий зураг авах болно.
- •Зочид буудалдаа амарна.

Day 6🇹🇿
Нгоронгоро — Аруша
- •Өглөөний цайны дараа Нгоронгорогийн тогоонд сафари аяллынхаа сүүлийн өдрийг эхлүүлнэ.
- •Сафари аялал өндөрлөж, биднийг дагалдан явсан багийнхантайгаа баяртай гэж хэлнэ. Дараа нь Аруша хотод хүрэлцэн ирнэ.
- •Зочид буудалдаа амарна.

Day 7🇹🇿
Аруша — Занзибар
- •Өглөөний цайны дараа Аруша хотын нисэх онгоцны буудал руу явж, Занзибар арал руу ниснэ. Энэ нь ойролцоогоор 1 цагийн богино нислэг юм.
- •Занзибар арал. Эхний өдрөө амарч, Занзибарын далайн эрэг дээр цагийг зугаатай өнгөрүүлнэ. Далай нь яг л Мальдивынх шиг тунгалаг байдаг.

Day 8🇹🇿
Занзибар
- •Өглөөний цайны дараа зэрлэг байгальд сэлж буй далайн гахайнуудыг үзэхээр явна. Дараа нь завиар "Sandbank" хэмээх диваажин мэт газарт очно — Энэтхэгийн далайн дунд орших элсэн арал.
- •Шүрэн хадны орчимд сэлж, өнгөлөг загаснуудыг үзэх боломжтой. Занзибар арал нь амттай жимсээрээ алдартай тул манго, хан боргоцой зэрэг жимсийг амтлах болно.
- •Чөлөөт цаг.

Day 9🇹🇿
Занзибар — чөлөөт өдөр
Чөлөөт өдөр
Занзибарын тунгалаг далайн эрэгт сүүлийн өдрөө өнгөрүүлнэ. Шүрэн хад дэргэдэх усанд сэлэх, эрэгт амрах эсвэл хотын захаар аялах гэх мэт өөрт тохирох үйл ажиллагаа сонгох боломжтой.

Day 10🇹🇷
Занзибар — Истанбул
- •Өглөөний цайны дараа Занзибарын олон улсын нисэх онгоцны буудал руу явж, Истанбул руу ниснэ.
- •Истанбулд хүрэлцэн ирж зочид буудалдаа амарна.

Day 11🇹🇷
Истанбул — Улаанбаатар
- •Дараагийн дамжин нислэг орой 18:25 цагаас ниснэ. Энэ хугацаанд та Истанбул хотын аялал болон шоппинг хийх боломжтой.

Day 12🇲🇳
Улаанбаатар
Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд 07:20 цагт хүрэлцэн ирснээр Африкийн гайхамшигт аялал амжилттай өндөрлөнө.
Нислэг, тээврийн хэрэгсэл
Нислэг
УБ — Истанбул — Килиманжаро, Занзибар — Истанбул — УБ
Turkish Airlines · Истанбулаар дамжин
Орон нутгийн тээвэр
Benz V класс 2023
7–8 хүний суудалтай тансаг автомашин
Аялалын үнэд багтсан
- ✓УБ–Истанбул–Килиманжаро, Занзибар–Истанбул–УБ олон улсын нислэгийн хоёр талын тийз
- ✓Аруша–Занзибар дотоод нислэгийн тийз
- ✓Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол
- ✓Хөтөлбөрт багтсан сафари болон бусад үзвэрүүд
- ✓Африк орон нутгийн хөтөч, аяллын унаа
- ✓Монгол аяллын хөтөч
- ✓Гадаад иж бүрэн аяллын даатгал
- ✓Визний баримт бичиг бүрдүүлэлт, орчуулгын зардал
Аялалын үнэд багтаагүй
- ✗Танзани, Занзибарын визний хураамж
- ✗Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ
